card

Гүйцэтгэсэн төсөл

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Солонго-1”, “Солонго-2” орлогод нийцсэн орон сууцны хороололыг хэрэгжүүлж буй. Төслийн захиалагчаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, захиалагчийн хяналтыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Мүүён Си Эм” төлөөний газар, Ерөнхий гүйцэтгэгчээр “Колон Глобал корпораци”, туслан гүйцэтгэгчээр “Гранд Слаб Инвест” ХХК тус, тус ажиллаж байгаа юм.
Дашрамд дурдахад, БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн баригдаж буй уг төсөл нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байна. Тус төсөл нь нийт 17.19 га талбайд босох бөгөөд 5,002 айлын орон сууцны хорооллыг 41 сарын хугацаанд бүрэн барьж дуусган ашиглалтад өгнө.

Төсөл хэрэгжүүлэгчийн нэр:
  • Монгол Улсын Засгийн Газар
  • Ерөнхий гүйцэтгэгчээр “Колон Глобал корпораци”, туслан гүйцэтгэгчээр “Гранд Слаб Инвест” ХХК
Гүйцэтгэсэн ажил:
  • Нийт 66 блок төслөөс 16 блокийн дотор цахилгаан угсралтын ажил
  • Нийт 66 блокийн 0.4кВ-ын кабель шугам татах ажил
  • Нийт төслийн гадна гэрэлтүүлгийн угсралт, суурилуулалтын ажил
  • Нийт төслийн холбоо дохиололлын угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил
Төслийн нэр: Солонго хороолол
Эхэлсэн: 2024 он
Дуусах: 2027 он 

Бусад гүйцэтгэсэн төслүүд