
ЭРЧИМ ХҮЧ
Манай инженерийн баг таны шаардлага, хэрэгцээг дээд зэргээр ойлгож, Монгол болон олон улсын стандартын дагуу хамгийн оновчтой шийдлийг боловсруулна. Бид инженерингийн нарийвчилсан тооцоо, зураг төсөл боловсруулах замаар төслийг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурийг тавьдаг.
Бид 35кВ хүртэлх цахилгаан шугам, дэд станц, түүнчлэн түгээх хайрцаг болон бусад эрчим хүчний угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ. Манай баг аюулгүй ажиллагаа, хугацааны сахилга, чанарыг тэргүүнд тавьж ажилладаг.
Манай компани 0.4–35 кВ-ийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар үйлчилгээ, туршилт, тохируулгын ажлыг гүйцэтгэх ТЗ-2.2 тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ нь бидэнд эрчим хүчний салбарт мэргэжлийн, найдвартай үйлчилгээ үзүүлэх бүрэн эрхийг олгодог бөгөөд төслийн бүх шатанд аюулгүй, стандартад нийцсэн шийдлийг хэрэгжүүлэх боломжийг баталгаажуулдаг.
Энэ нь бидэнд эрчим хүчний салбарт мэргэжлийн, найдвартай үйлчилгээ үзүүлэх бүрэн эрхийг олгодог бөгөөд төслийн бүх шатанд аюулгүй, стандартад нийцсэн шийдлийг хэрэгжүүлэх боломжийг баталгаажуулдаг.
Манай худалдааны хэлтсийн мэргэжилтнүүд эрчим хүчний болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг борлуулалт, захиалгын дагуу түргэн шуурхай нийлүүлнэ. Бид хэрэглэгчийн хэрэгцээ, төслийн шаардлагад нийцсэн уян хатан шийдлийг санал болгож, найдвартай түншлэлд суурилсан үйлчилгээг үзүүлдэг.

Барилга угсралт
16 давхар хүртэлх орон сууц болон үйлдвэр дэд станцын барилгыг манай мэргэшсэн ажилчид чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгнө.
Бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл, шинэчлэлтийн ажил (БА-6.1, БА-6.2, БА-6.3 БА-6.4).
Өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлтийн ажил (БА-4.1, БА-4.2, БА-4.3 БА-4.4 БА-4.5).
Өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлтийн ажил (БА-4.1, БА-4.2, БА-4.3 БА-4.4 БА-4.5).

