БИДНИЙ ТУХАЙ

ХАН ЭРЧИМ ХҮЧ ХХК
2017 онд Оюу толгой, Шинэ нисэх онгоцны буудал болон бусад томоохон бүтээн байгуулалт дээр амжилттай ажиллаж байсан туршлагатай, мэдлэг чадвараар тэргүүлэх, мэдлэг болон тууштай байдлыг хамтатгасан инженер болон ажилчдаар багаа бүрдүүлэн "Хан эрчим хүч" хариуцлгатай хувьцаат компанийг бид байгуулсан билээ. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн манай компани инженеринг, цахилгаан угсралт, зөвлөх үйлчилгээ, барилга угсралтын цогц шийдэлийг эрхэмлэн ажиллаж буй мэргэжлийн гүйцэтгэгч компани гэдгийг дуулгахад таатай байна. Бид төслийн онцлог бүрийг харгалзан үзэж, уян хатан нөхцөлөөр захиалагчийн шаардлагад нийцсэн иж бүрэн цахилгаан болон барилгын шийдлүүдийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсээр байна.
БИДНИЙ ЗОРИЛГО
Эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, мэдлэг, ур чадвараараа үлгэрлэн манлайлан, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулахыг бидний эрхэм зорилго хэмээн тодорхойлдог.
Бид үйл ажиллагаандаа олон улсын болон дотоодын стандарт, норм, дүрэм журмыг чанд мөрдөн ажиллаж, улс орныхоо байгаль орчин, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан, хамгийн итгэлтэй түнш, найдвартай гүйцэтгэгч байгууллага болохын төлөө 2020 оноос өнөөг хүртэл тууштайгаар хичээн зүтгэж байна.
БИДНИЙ ДАВУУ ТАЛ
Манай хамт олон олон улсын болон дотоодын төслүүд дээр амжилттай ажиллаж байсан арвин туршлагатай, мэргэжлийн чадварлаг бүрэлдэхүүнээс бүрддэг.
Бид гүйцэтгэж буй бүх ажлыг дэлхийн жишиг стандартад нийцүүлэн, чанар, аюулгүй байдал, хугацааны сахилгыг нэн тэргүүнд тавин хэрэгжүүлдэг нь бидний гол давуу тал юм.
БИДНИЙ АЛСЫН ХАРАА
Монгол Улсаар хязгаарлагдахгүйгээр олон улсын хэмжээний бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, дэлхийн зах зээлд эх орноо төлөөлсөн, өрсөлдөх чадвартай үндэсний компани болохын төлөө бид өдөр бүр тасралтгүй хөгжиж, өсөн дэвжихийг зорин ажиллаж байна.

